Montag, 06. September 2010
   Хэлний сонголт:  Монгол  |   Англи
Вэбийн сангаас хайх
Үндсэн цэс
Бидний тухай
Бүтэц, бүрэлдэхүүн
Дүрэм, журам
Хөтөлбөрүүд
Сургалтын орчин
Давуу тал
Оюутан
Гадаад харилцаа
Зургийн цомог
Бидэнтэй харилцах
Санал асуулга
Манай сайтын шинэ хувилбар таны бодлоор
 
Хэн онлайн байна
Бидэнд 3 зочид онлайн
Дурын Зураг
Сургалтын төлбөрийн 100%-ийн хөнгөлөлт PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн 1   
Пүрэв, 2010 оны 05 сарын 27
Image

Урамшуулал

Оюутнуудад зориулан тус сургуульд олгодог урамшууллыг дараах үндсэн 8 төрөлд хувааж болно.

Нэг. Сургалтын төлбөрийн үндсэн урамшуулал

“Идэр” дээд сургуульд дамжаа ахих тусам сургалтын төлбөр буурдаг. Ингэснээр сургалтын төлбөр нь бүх дамжаанд тогтвортой байдаг сургуультай харьцуулахад өдрийн ангийн оюутан бүр суралцах хугацаандаа 60-100 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Энэ зорилгоор нийтдээ 90 сая төгрөгийн урамшууллыг төгсөгчдөд олгосон бөгөөд одоогийн оюутнууд ч үүнд үргэлжлэн хамрагдсаар байна.

Хоёр. Элсэлтийн тэтгэлэг

Элсэлтийн шалгалтанд өндөр оноо үзүүлсэн сурагчдын сургалтын төлбөрт хөнгөлөлт туслалцаа үзүүлэх бодлого баримталж байна.

Тухайлбал:

ЕШ-ийн оноо                                    Сургалтын төлбөрт

онооноос хамаарч                               үзүүлэх хөнгөлөлт

                                      800 оноо                                                100%

                                    750-799 оноо                                            80%

                                    700-749 оноо                                            60%

                                    650-699 оноо                                           40%

                                    600-649 оноо                                            20%

                                    520-599 оноо                                            10%

Гурав. Сурлагын амжилтын урамшуулал

Сурлагын дүнгээр шилдэг 10 оюутныг жил бүр шалгаруулж сургалтын төлбөрийн 20 хүртэлх хувьтай тэнцэх урамшуулал олгодог. Сүүлийн жилүүдэд энэ урамшууллын нийт хэмжээ 17,4 сая төгрөгт хүрсэн.

Дөрөв. Зээлийн урамшуулал

Оюутнууд дадлагын үеэр тодорхой ашиг олох зорилгоор сургуулиас хүүгүй зээл авч болдог. Үүнд үндсэн 2 шаардлага тавигдана.
а\ Зээл авахын тулд төсөл боловсруулж танилцуулна.
б\ Уг төслийг хэрэгжүүлэх явцдаа оюутнууд баг болон ажиллах шаардлагатай байдаг. Одоогийн байдлаар нийт 50 сая төгрөгийн зээлийг оюутнуудад олгож байсан бөгөөд эдгээр зээл нь хугацаандаа буцааж төлөгдсөн байна.

Тав. Байгууллагын тэтгэлэг

Өөрийн багш ажиллагсдын хүүхдийн сургалтын төлбөрийн хагаст юмуу бүхэлд нь тэтгэлэг олгох уламжлал тогтсон. Энэ зорилгоор нийт 12 сая төгрөгийн урамшууллыг холбогдох хүмүүст үзүүлсэн байна. Мөн онцгой авъяас чадвартай хүүхдэд Идэр дээд сургуулийн тэтгэлэг олгодог юм.

Зургаа. ТАХ буюу төрийн албан хаагчийн хүүхдийн тэтгэлэг

Энэ төрөлд эцэг, эх нь төрийн ба төсвийн байгууллагад ажилладаг бол хэдэн ч оюутан хамрагдаж болно.

Долоо. Төрийн сангийн зээл ба буцалтгүй тусламж

Үүнд жил бүр 40-50 оюутан хамрагдаж ирсэн.

Найм. Цаг хугацааны урамшуулал

Сургалтын төлбөрөө 8-р сарын 1-ээс өмнө төлсөн тохиолдолд 10%-ийн хөнгөлөлт эдэлнэ.

 

Сүүлд шинэчлэгдсэн ( Пүрэв, 2010 оны 05 сарын 27 )
 
< Өмнөх   Дараах >

Календар
« < September 2010 > »
S M T W T F S
29 30 31 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 1 2
Цагалбар

          Сургалтын график Өөрөөр сурцгааяШинэ байр Татах зүйлсЧат системВэбийн бүтэц  
Хаяг:   Хичээлийн  I, II байр:   Баянзүрх дүүрэг 14-р хороо, Нам-Ян-Жүгийн гудамж  Хичээлийн III байр:  Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Оюутны гудамж
Шуудангийн хаяг: УБ-51, ш/х-378 Утас: 461079, 99094016 Факс: 976-11-461079 Вэб: www.ider.mn
Designed by Orgilsoft LLC