Freitag, 24. Mai 2013
   Хэлний сонголт:  Монгол  |   English
Вэбийн сангаас хайх
Үндсэн цэс
Мэдээ, мэдээлэл
Бидний тухай
Бүтэц, бүрэлдэхүүн
Дүрэм, журам
Хөтөлбөрүүд
Сургалтын орчин
Оюутан
Гадаад харилцаа
Бидэнтэй харилцах
ACBSP
Үндэсний тэтгэлэг
Ном хайлтын
Багшийн програм
Оюутны програм
Санал асуулга
Манай сайтын шинэ хувилбар таны бодлоор
 
Хэн онлайн байна
We have 9 guests and 4 members online
Мэдээ, мэдээлэл
Олон нийтийн сонордуулга
Written by Administrator   
Баасан, 17 Луу сарын 2013

НАНУБ –ын тэнхимийн “Өсөх нахиа” клубын санаачлагаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллаж, тэдэнд тусламж үзүүлж, амьдрах ухаанд сургадаг “Сүжэташанд” ТББ-ын үүсгэн байгуулагч, Японы хүүхдийг ивээх сангийн ажилтан хатагтай Кимико сан энэ сарын 7-ны өдөр манай сургуульд айлчилж оюутнуудад яриа хийлээ.

х          х          х

“Хүүхдийн баясгалан” ТББ-ын тэргүүн, нийгмийн ажилтан н.Болормаа энэ сарын 10-ны өдөр НАНУБ-ын тэнхимийн оюутнуудтай эмзэг бүлгийн болон сургуулиас завсардсан хүүхдүүдтэй хэрхэн ажиллах талаар ярилцлага хийж, туршлага хуваалцлаа.

 х          х         х

БНСУ-ын Jungwon их сургуулийн гадаад харилцаа хариуцсан захирал доктор Ja Do Song энэ сарын 16-ны өдөр манай сургуульд айлчлах гэж байна. 

х          х          х

  НАНУБ –ын тэнхимийн “Өсөх нахиа” клуб санаачлан 5-р сарын 13-17-ны хооронд улсын засан хүмүүжүүлэх 805-р ангийн хүмүүжигч нарт зориулан оюунлаг хандив болох ном хандивлах “Сайн үйлсийн аян”-г зохион байгуулж байна.

Багш ажилчид, оюутнууд та бүхнийг идэвхитэй оролцохыг уриалж байна.

 
Энэ сарын оюутны амжилтуудаас...
Written by Administrator   
Баасан, 17 Луу сарын 2013

Сэтгүүл зүйн 3-р дамжааны оюутан Т.Пагма Кино Урлагийн дээд сургуулиас 2 жилд 1 удаа сэтгүүлч бэлтгэдэг бүх их дээд сургуулийн дунд уламжлал болгон зохион явуулдаг “Venus-6” уран бүтээлийн наадамд нийтлэлийн төрлөөр оролцсон 120 оюутнаас тэргүүн байр эзлэн цом гардан авлаа. Т.Пагмадаа сургуулийн хамт олны зүгээс баяр хүргэн, цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт хүсье.

х          х          х

АЖЭЗМ-3-р дамжааны оюутан Э.Уянга SBN телевизээр гарч буй хамтлаг бүжгийн улсын аварга шалгаруулах “Dance on” тэмцээнд өөрийн “Silence” нэртэй бүжгийн хамтлагтай оролцож шилдэг 10-т багтаж , одоо дараагийн шатандаа оролцохоор бэлдэж байна. Идэрчүүдээ доорхи хаягаар орж LIKE даран дэмжицгээе. Facebook хаяг: This e-mail address is being protected from spam bots, you need JavaScript enabled to view it

х          х          х

МУБИС-ийн МСС-иас зохин байгуулсан “Хэл, соёл, хэрэглээ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд нийт 100 илтгэгч оролцсоноос АМХБ-3 дамжааны оюутан Б.Оюун шилдэг 8-н илтгэгчийн нэгээр тодорлоо. Б.Оюундаа баяр хүргэе.

х          х          х

“Атар-Өргөө” ХХК-иас зохион байгуулж байгаа “Super Marketers” тэмцээнд ММ-3-р ангийн  оюутнууд 2 баг болон оролцож байна. 

Одоогийн байдлаар 3-р шатанд нийт 9 баг шалгарч үлдэснээс “Паянтай 5” баг V байранд, “Business sharks” баг VI байранд тус тус бичигдэж байна. ММ-3 ангийн 2 багтаа амжилт хүсье.

 
МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ТОДОРХОЙЛОХ ТЕСТИЙН ХАРИУ
Written by Administrator   
Баасан, 26 Туулай сарын 2013

 

МЭРГЭЖЛЭЭ ХЭРХЭН ЗӨВ СОНГОХ ВЭ?

 

МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА

 

Бүх мэргэжилд тохирох, бүх мэргэжлийг амжилттай эзэмшиж чадах хүн гэж байдаггүй. Харин тодорхой хэмжээгээр хүний бие физиологи, сэтгэл зүйд тавих шаардлагаараа төстэй мэргэжлүүд бий.

Хөдөлмөрийг өндөр чанар бүтээмжтэй, дээд зэргийн сэтгэл ханамжай хийх бие хүний шинж чанаруудыг мэргэжилд тохирохуй гэнэ.

Мэргэжилд тохирох байдал нь хоёр янз байдаг.

А. Бүрэн тохирохуй – Хүний сэтгэц, физиологид хатуу шаардлага тавьдаг, тусгай сонгодсон хүн хийх ёстой мэргэжил. Жишээ: сансарын нисгэгч, балетчин г.м.

Б. Харьцангуй тохирохуй- дурын эрүүл хүн хийж гүйцэтгэж чадах мэргэжил.

Тэгэхээр өөрийнхөө  хувийн онцлогт тохирсон мэргэжил сонгох нь ирээдүйд амжилттай ажиллахын эх сурвалж байдаг. Та манай сургуультай холбогдон мэргэжил сонголтын тестээр өөрийн мэргэжлийн чиг баримжаагаа тодорхойлуулж болно.

Ажил мэргэжлийн олон төрлийн ангилал, түүнээс үүдэлтэй мэргэжлийн чиг баримжаа тодорхойлох тест байдгийн дотроос манай орны нөхцөлд арай төстэй байж болох Оросын эрдэмтэн сэтгэл зүйч Е.А. Климовын ангиллыг авч үзье:

1.   ХҮН-БАЙГАЛЬ мэргэжил дээр  хүний сэтгэхүй голлож, субъект чанар давамгайлж, мэдрэлийн сул тогтолцоо шаардагддаг байна.

 

2.   ХҮН-ХҮН мэргэжлүүд нь хүнд чиглэсэн, удирдах, үйлчлэх чиглэлтэй байдаг. Иймд хүн-хүн мэргэжлээр бие хүний шинж давамгайлсан хүмүүс ажилладаг ба сэтгэцийн үзэгдлүүдээс мэдрэмж, сэтгэлийн хөдөлгөөн илүү шаардагдана.

 

3.   ХҮН-ТЕХНИК мэргэжлүүдийн хөдөлмөр нь техник объектуудад чиглэгдэх ба сэтгэцийн процессуудаас анхаарал, тогтвортой сэтгэлийн хөдөлгөөн, хэцүү үед шийдвэр гаргах чадвар сайн байх чанарууд шаардагдана.

           

4. ХҮН-ТЭМДЭГ мэргэжил нь дохионы тэмдэг, тоо, томъёо, бичвэрийн хэлбэрт оруулсан мэдээлэл боловсруулахад хандсан хөдөлмөр юм. Хүн –тэмдэг мэргэжлээр ажиллахад үйл ажиллагаагаа хянан шалгах, мэдээлэл боловсруулах, тооцоо хийх, шинэ тэмдэг, тэмдгийн тогтолцоо зохиох, өөрөөр хэлбэл бүтээлч ажиллах боломжтой. Иймд хүн- тэмдэг мэргэжил дээр ой тогтоолт, субъект чанар нь давамгайлсан хүмүүс ажиллавал тохиромжтой.

           

5.    ХҮН-УРАН САЙХНЫ ДҮР мэргэжлийн  хөдөлмөрийн үндэс нь уран сайхны дүр, дүрслэлийг бий болгох, өөрчлөх явдал юм. Энэ мэргэжлээр бие хүний чанар нь давамгайлсан, зохион бодохуй сайн хөгжсөн хүмүүс ажиллавал сайн үр дүнд хүрнэ.

             

 

 

МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ТОДОРХОЙЛОХ ТЕСТИЙН ХАРИУ

 

 1-р багана

Та 1-р баганан дээр 5-аас дээш оноо, эсвэл бусад баганаас илүү оноо авсан бол таньд ХҮН-БАЙГАЛЬ мэргэжлийн чиг баримжаа илэрч байна.

Оношилгооны хариунаас үзэхэд та олон талын авьяастай, өргөн хүрээнд ажиллах боломж, сонирхол өндөртэй болох нь харагдлаа. Үүнд:

            Та амьтан ургамал  буюу байгальтай харилцах сонирхолтой байна. Тиймээс таньд байгалийн ухааны чиглэлийн ажил мэргэжил тохирно. Үүнд хими, физик, биологи гэх мэт байгалийн ухаануудын салбар чиглэл байдаг. 

·       Химич

·       Физикч

·       Технологич /Хүнс, Хөдөө аж ахуй гэх мэт/

·       Одон орон судлаач

·       Биологич

·       Экологич

·       Аялал жуулчлал

·       Хайгуулч

·       Фермерийн аж ахуй

·       Малын эмч

·       Ой судлаач

·       Ургамал, амьтан, ус судлаач

·       Архелогич... гэх мэт

Дээр дурдсан мэргэжлүүд нь зөвхөн жишээ болгож өгүүлсэн болно. Өөр олон олон мэргэжлээс сонголтоо хийж болно.  

 

2-р багана

Та 2-р баганан дээр 5-аас дээш оноо, эсвэл бусад баганаас илүү оноо авсан бол таньд ХҮН-ТЕХНИК мэргэжлийн чиг баримжаа илэрч байна.

Оношилгооны хариунаас үзэхэд та олон талын авьяастай, өргөн хүрээнд ажиллах боломж, сонирхол өндөртэй болох нь харагдлаа. Үүнд:

Та техникийн талын авьяас,  сонирхолтой юм байна. Ийм мэргэжлүүдийн хөдөлмөр нь техник объектуудад чиглэгдэх ба анхаарал, тогтвортой сэтгэлийн хөдөлгөөн, хэцүү үед шийдвэр гаргах чадвар сайн байх чанарууд шаардагдана. Иймээс та эдгээр чадваруудаа илүү хөгжүүлээрэй. 

·       Инженер /Бүх төрлийн/

·       Нарийн мэргэжлийн оношлооч эмч

·       Жолооч

·       Зохион бүтээгч

·       Техникч, техникийн ажилтнууд

·       Засварчин

·       Техник хангамж

·       Компьютрийн программ хангамж

·       Оператор

·       Технологич /Бүх төрлийн/гэх мэт

 

Дээр дурдсан мэргэжлүүд нь зөвхөн жишээ болгож өгүүлсэн болно. Өөр олон олон мэргэжлээс сонголтоо хийж болно.  

 

3-р багана

Та 3-р баганан дээр 5-аас дээш оноо, эсвэл бусад баганаас илүү оноо авсан бол таньд ХҮН-ХҮН мэргэжлийн чиг баримжаа илэрч байна.

 

Оношилгооны хариунаас үзэхэд та олон талын авьяастай, өргөн хүрээнд ажиллах боломж, сонирхол өндөртэй болох нь харагдлаа. Үүнд:    

Та хүнтэй харилцах сонирхолтойхүнд чиглэсэн, удирдах, үйлчлэх чиглэлийн мэргэжлүүд илүү тохирох юм байна.  Иймд та өөрийн зан чанарын давуу талуудаа, болон EQ чадвараа /EQ чадвар - бусдын сэтгэлийг ойлгох, харилцах болон өөрийн сэтгэлийн хөдөлгөөнийг мэдрэх, удирдан зохицуулах чадвар. Өөрөөр хэлбэл хүний харилцааны чадамж/ илүү хөгжүүлээрэй. Энэ мэргэжлүүдэд мэдрэмж, сэтгэлийн хөдөлгөөн болон бусдыг ойлгох, бусадтай зөв харилцах ухаан илүү шаардагддаг. Ийм төрлийн мэргэжлүүдэд:

·       Багш

·       Менежер

·       Сэтгүүлч, Нэвтрүүлэгч

·       Сэтгэл судлаач

·       Нийгмийн ажилтан

·       Эмч

·       Хүний нөөцийн ажилтан

·       Үйлчилгээний бүх төрлийн ажилтан

·       Найруулагч, Жүжигчин

·       Удирдах ажилтан ... гэх мэт

Дээр дурдсан мэргэжлүүд нь зөвхөн жишээ болгож өгүүлсэн болно. Өөр олон олон мэргэжлээс сонголтоо хийж болно.  

 

4-р багана

Та 4-р баганан дээр 5-аас дээш оноо, эсвэл бусад баганаас илүү оноо авсан бол таньд ХҮН-ТЭМДЭГ мэргэжлийн чиг баримжаа илэрч байна.

Оношилгооны хариунаас үзэхэд та олон талын авьяастай, өргөн хүрээнд ажиллах боломж, сонирхол өндөртэй болох нь харагдлаа. Үүнд:    

Тоо бодох, томьёоны гаргалгаа хийх, бичиг баримт боловсруулах зэрэгт дур сонирхолтой, авьяастай юм байна. Иймд таньд дохионы тэмдэг, тоо, томъёо, бичвэрийн хэлбэрт оруулсан мэдээлэл боловсруулахад хандсан ажил мэргэжил тохиромжтой юм. Иймд энэ мэргэжил дээр ажиллахын тулд ой тогтоолт гэх мэт танин мэдэх авьяасаа илүү хөгжүүлээрэй.

·       Химич, Физикч, Математикч

·       Технологич /Хүнс, Хөдөө аж ахуй гэх мэт/

·       График дизайн

·       Нягтлан бодогч

·       Судлаач /Социологич/

·       Хэл шинжээч

·       Түүхч, Одон орон судлаач

·       Хуульч, Санхүүч

·       Статистикч

·       Программ хангамж

·       Мөрдөн байцаагч... гэх мэт

Дээр дурдсан мэргэжлүүд нь зөвхөн жишээ болгож өгүүлсэн болно. Өөр олон олон мэргэжлээс сонголтоо хийж болно.  

 

5-р багана

Та 5-р баганан дээр 5-аас дээш оноо, эсвэл бусад баганаас илүү оноо авсан бол таньд ХҮН-УРАН САЙХАН мэргэжлийн чиг баримжаа илэрч байна.

Оношилгооны хариунаас үзэхэд та олон талын авьяастай, өргөн хүрээнд ажиллах боломж, сонирхол өндөртэй болох нь харагдлаа. Үүнд:    

Та урлаг уран сайхны тал дээр илүү дур сонирхолтой болох нь харагдлаа. Ийм мэргэжлийн  хөдөлмөрийн үндэс нь уран сайхны дүр, дүрслэлийг бий болгох, өөрчлөх явдал юм. Таны зохион бодохуй сайн хөгжсөн бол энэ төрлийн мэргэжилд амжилт гаргах бололцоотой бөгөөд хэрвээ ийм төрлийн мэргэжил сонгож байгаа бол өөрийн давуу тал, сайн сайхан зан чанарыг хөгжүүлэхийг зөвлөе. Мөн өөрийгөө ямар төрлийн авьяаст сонирхолтой болохоо танин мэдээрэй. Та өөрийн авьяасаа зөв танин мэдсэнээр амжилтанд хүрэх чиглэлээ зөв тогтоох юм шүү.

Та тусгай авьяастай бол дараах мэргэжлүүд тохирно.Үүнд:

·       Зураач

·       Дуучин, Хөгжимчин, Найруулагч

·       Бүжигчин

·       Жүжигчин

·       Тайз, Засал чимэглэл

·       Гоо сайханч

·       Дизайнер

·       Сийлбэрчин, Уран барималч ... гэх мэт

Дээр дурдсан мэргэжлүүд нь зөвхөн жишээ болгож өгүүлсэн болно. Өөр олон олон мэргэжлээс сонголтоо хийж болно.  

 

Сонголт бол ямагт таных байх болно.

Сонголт тань зөв мэргэн байх болтугай.

Last Updated ( Баасан, 26 Туулай сарын 2013 )
 
АНУ-ын LеTourneau Их Сургуулиас хамтын ажиллагааны санал ирлээ
Written by Administrator   
Лхагва, 17 Туулай сарын 2013

АНУ-ын LеTourneau Их Сургуулиас хамтын ажиллагааны санал ирлээ.

Last Updated ( Лхагва, 17 Туулай сарын 2013 )
 
“Багшийн хөгжил-Бидний ирээдүй” сэдэвт уран илтгэлийн тэмцээн
Written by Administrator   
Лхагва, 17 Туулай сарын 2013

Идэр дээд сургууль дээр “Багшийн хөгжил-Бидний ирээдүй” сэдэвт уран илтгэлийн тэмцээн амжилттай болж эхний шатанд Б.Энх-Учрал  В.Мөнхбаяр  Д.Одон  Г.Эрхэмбаяр  М.Санжаа  Я.Дэлгэр  О.Оюунтунгалаг Б.Сайханбаяр Ж.Бурмаа Н.Мөнхзориг нарын 10 багш шалгарсан бөгөөд тэмцээний 2-р шат өнгөрсөн  Лхагва  гарагт  буюу 4-р сарын 10-нд  болж өнгөрлөө. Тэмцээнд 1-р шатнаас шалгарсан

10 багшаас:

    1-р байр: Ж.Бурмаа (дэд захирал)

    2-р байр: Д.Одон (англи хэлний багш)

   3-р байр: Б.Энх-Учрал (монгол хэлний багш)

нар тус тус шалгарлаа. Амжилттай оролцсон багш нартаа баяр хүргэе..

 
Bridgeport Их Сургуулийн профессор Steven Boyd манай сургуульд
Written by Administrator   
Лхагва, 17 Туулай сарын 2013
АНУ-ын Bridgeport Их Сургуулийн профессор Steven Boyd манай сургуульд айлчилж хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
 
“Боловсролын салбарын маркетингийн асуудал” ЭШХ болж өнгөрлөө
Written by Administrator   
Лхагва, 17 Туулай сарын 2013

Өнгөрөгч 3 сарын 20-ны өдөр “Боловсролын салбарын маркетингийн асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал манай сургууль дээр амжилттай болж өнгөрлөө. Тус хуралд АНУ-ын Ричмондын их сургуулийн профессор Дана Ласку, Идэр дээд сургуулийн захирал Д.Зоригт мөн Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор С.Санжаабадам нар илтгэл тавьсан бөгөөд ерөнхий боловсролын сургуулиудаас нийт 100 гаруй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна.

    Хурлыг амжилттай зохион байгуулсан НАНУБ-ын тэнхимийн хамт олондоо талархал илэрхийлэе.
 
Д.Зоригт(Ph.D) "Засаглалын чадавхи ба нөөц баялагийн ашиглалт"
Written by Administrator   
Даваа, 01 Туулай сарын 2013

cimg7979.jpg

Засаглалын чадавхи ба нөөц баялагийн ашиглалт

Монгол бол асар их баялагтай орон гэдэг нь улам тодорхой болсоор байна. Урьд нь тэр бүр мэдэгдэхгүй байсан ордууд, баялагийн бассейн илэрч дэлхий нийтийн анхаарлыг татах боллоо. Коксжих нүүрсний нөөцөөр дэлхийд тэргүүлэх таван толгой , зэсийн нөөцөөр эхний 5-д бичигдэх оюу толгойн ордыг л энд зөвхөн дурьдахад хангалттай.                  

       Газрын доорхи баялагаа ашиглаж эхэлснээр монгол улс хурдан хөгжиж эхлэв. 2011 оны байдлаар 22 сая тн нүүрс олборлосон нь дэлхийд 7-д бичигдэх үзүүлэлт бөгөөд бусад төрлийн ашигт малтмалыг ч ашигласан байна. Тухайлбал мөн онд хайлуур жоншны олборлолтоор дэлхийд тэргүүлсэн. Баялагийн ашиглалтыг дагаж эдийн засгийн хурдан өсөлт мэдрэгдэх болсон бөгөөд өнгөрсөн жилүүдэд 20 орчим хувьтай байсан өсөлт хямрал нүүрлэсэн 2012 онд гэхэд л хамгийн багадаа 10-с дээш хувьтай гарахаар төлөв байдал ажиглагдаж байна. Одоо удахгүй оюу толгойн үйлдвэр ажиллаж эхлэх гэж байгаа ба таван толгойн Баруун Цанхид стратегийн хөрөнгө оруулалтыг шийдэх юм бол тэндээс мөн ихээхэн валютын ашиг олохоор байна. Зарим эдийн засагчдын үзэж байгаагаар ойрын жилүүдэд монголын эдийн засгийн өсөлт  3-5 дахин нэмэгдэх төлөв байдал байгаа юм.
Last Updated ( Баасан, 05 Туулай сарын 2013 )
Read more...
 
Олон Улсын Магадлангийн сургалт семинар болж өнгөрлөө
Written by Administrator   
Бямба, 30 Бар сарын 2013
3-р сарын 14-ны өдөр ШУТИС-дээр болсон ACBSP Олон Улсын Магадлангийн сургалт семинарт манай сургуулиас

1. В.Мөнхбаяр (БУ-ын тэнхимийн эрхлэгч, аялал жуулчлалын багш)
2. Ж.Ариунцэцэг (Маркетингийн багш )
3. Д.Одон(Англи хэлний багш )
4. Ш.Жигжид (Эдийн засгийн багш)
5. Д.Итгэл (Англи хэлний багш) багш нар оролцлоо.
 
АНУ-ын Ричмондын Их Сургуулийн профессор айлчилж байна
Written by Administrator   
Бямба, 30 Бар сарын 2013

 

 

АНУ-ын Ричмондын Их Сургуулийн профессор хатагтай DANA LASCU манай сургуулийн урилгаар Монголд айлчилж байна.

 

 

cimg0984.jpg


 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Идэр дээд сургуулийн 2013 оны 3-р сарын 28-ны өдрийн Эрдмийн зөвлөлийн хурлын тогтоолоор АНУ-ын Ричмондын их сургуулийн профессор, хатагтай Дана Ласку-д Идэр дээд сургуулийн “ХҮНДЭТ ДОКТОР” цол олголоо.

Last Updated ( Лхагва, 17 Туулай сарын 2013 )
 
ACBSP-Олон Улсын Магадлангийн ерөнхий захирал ноён Douglas Viehland манай сургуульд айлчиллаа
Written by Administrator   
Бямба, 30 Бар сарын 2013
Энэ сарын 13-ны өдөр буюу Лхагва гаригт ACBSP-Олон Улсын Магадлангийн ерөнхий захирал ноён Douglas Viehland манай сургуульд айлчиллаа.
 
 
cimg0828.jpg

 
Last Updated ( Бямба, 30 Бар сарын 2013 )
Read more...
 
“Монгол ба Орос Түүхийн нийтлэг хуудсууд” багш оюутны олон улсын ЭШХурал болж өнгөрлөө
Written by Administrator   
Пүрэв, 21 Бар сарын 2013
НАНУБ ын тэнхимийн Түүх, Нийгэм судлалын  багшийн-1-р дамжааны оюутан П.Сэлэнгэ МУБИС болон Буриадын Их Сургуулийн хамтран зохион байгуулсан “Монгол ба Орос Түүхийн нийтлэг хуудсууд” багш оюутны олон улсын эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцлоо.
Last Updated ( Пүрэв, 21 Бар сарын 2013 )
 
Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медалийн эзэн болов
Written by Administrator   
Пүрэв, 14 Бар сарын 2013

Сэтгүүл зүйн 4-р дамжааны оюутан, “Эко” телевизийн мэдээний сэтгүүлч Ж.Батзангиа 3-р сарын 6-ны өдөр Монголын үндэсний сэтгүүл зүй үүссэний 100 жилийн ойгоор Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медалиар шагнуулав.

Last Updated ( Пүрэв, 14 Бар сарын 2013 )
 
Линколны нэрэмжит сургууль болон Идэр дээд сургууль нь харилцан ойлголцлын санамж бичигт гарын......
Written by Administrator   
Мягмар, 05 Бар сарын 2013
Линколны нэрэмжит сургууль болон Идэр дээд сургууль нь харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.8454227386_bb44522bcb_c.jpg
 
<< Start < Prev 1 2 Next > End >>

Results 1 - 18 of 35

Календар
« < May 2013 > »
S M T W T F S
28 29 30 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1
Цагалбар

          Сургалтын график Өөрөөр сурцгааяШинэ байр Татах зүйлсЧат системВэбийн бүтэц  
Хаяг:   Хичээлийн  I, II байр:   Баянзүрх дүүрэг 14-р хороо, Нам-Ян-Жүгийн гудамж  Хичээлийн III байр:  Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Оюутны гудамж
Шуудангийн хаяг: УБ-51, ш/х-378 Утас: 461079, 99094016 Факс: 976-11-461079 Вэб: www.ider.mn
Designed by Orgilsoft LLC